BCARGO

Нууцлалын бодлого

Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 11 сарын 17

Энэхүү бодлого нь BCARGO-ийн харилцагчийн апп (iOS, Android), client.bcargo.mn вэб апп болон bcargo.mn вэбсайтыг (цаашид «үйлчилгээ») ашиглахад таны ямар мэдээллийг цуглуулж, юунд ашиглаж, хэр удаан хадгалж, хэрхэн устгадгийг тайлбарлана.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

МэдээлэлЗорилго
Утасны дугаар, нэрБүртгэл үүсгэх, нэвтрэх, ачааг эзэнд нь олгох. Утасны дугаарыг таны илгээсэн SMS-ээр баталгаажуулна.
Нууц үгНэвтрэх. Зөвхөн нэг талын шифрлэлтээр (bcrypt hash) хадгалагдана, бид таны нууц үгийг харах боломжгүй.
Сонгосон салбарАчааг аль салбарт хүлээлгэн өгөхийг тодорхойлох.
Хүргэлтийн хаяг, газрын зураг дээр тэмдэглэсэн байршилХүргэлт захиалсан үед ачааг хүргэх. Апп таны төхөөрөмжийн байршлыг автоматаар авдаггүй; байршлыг та өөрөө газрын зураг дээр сонгоно.
Ачааны мэдээлэл (трак код, жин, хэмжээ, үнэ, төлөв, огноо)Ачааг бүртгэх, хянах, үнэ тооцох, олгох.
Захиалга, төлбөрийн мэдээлэл (дүн, төлбөрийн хэлбэр, огноо), хэтэвчийн үлдэгдэлТөлбөр тооцоо, буцаалт. Картын болон банкны мэдээллийг бид авдаггүй; QPay-ээр төлөхөд төлбөрийг таны банк, QPay гүйцэтгэнэ.
Ачааны шошгоны зурагАжилтан ачааг Эрээнд эсвэл салбарт бүртгэхдээ шошгоны зургийг авна; шошгон дээр таны бичсэн нэр, утас байж болно. Ачааг эзэнд нь зөв холбох, бүртгэлийг шалгахад ашиглана.
Шалгуулах хүсэлтийн зураг, тайлбарТаны илгээсэн ачааг шалгах хүсэлтийг шийдвэрлэх. Зургийг зөвхөн та болон BCARGO-ийн удирдлага харна.
Мэдэгдлийн токен (push token)«Ачаа ирлээ», «Захиалга үүслээ» зэрэг мэдэгдэл илгээх.
Вэбийн хандалтын статистикЗөвхөн вэбсайт болон вэб апп дээр Google Analytics-ээр нэргүй хандалтын тоо, хуудсыг хэмжинэ. iOS, Android апп Google Analytics ашигладаггүй.

Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй, худалддаггүй, таныг бусад апп, вэбсайтын хооронд мөрддөггүй.

2. Мэдээлэлд хэн хандах вэ

3. Хадгалах хугацаа

4. Бүртгэлээ устгах

Апп эсвэл client.bcargo.mn-д нэвтэрч Профайл → Хувийн мэдээлэл → Бүртгэл устгах цэсээр нууц үгээ оруулж бүртгэлээ бүрмөсөн устгана. Ингэхэд таны нэвтрэх эрх, нэр, утас, хүргэлтийн хаяг, мэдэгдлүүд, шалгах хүсэлтүүд, мэдэгдлийн токен шууд устгагдана. Олгогдсон ачаа, захиалгын бүртгэл дээрх хугацааны дараа устна.

Олгогдоогүй ачаа, дуусаагүй (олгогдоогүй эсвэл төлөгдөөгүй) захиалга, хаагдаагүй шалгах хүсэлт эсвэл хэтэвчинд үлдэгдэл байвал эхлээд тэдгээрийг дуусгах шаардлагатай. Апп энэ тухай шалтгааныг нь харуулна.

5. Аюулгүй байдал

Мэдээлэл HTTPS-ээр дамжиж, хандах эрхээр хамгаалагдсан мэдээллийн санд хадгалагдана. Мэдэгдлүүд, хүргэлтийн хаяг зэрэг таны хувийн мэдээллийг зөвхөн та болон ажлын шаардлагатай ажилтан харна.

6. Хүүхэд

Үйлчилгээ нь 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй бөгөөд бид тэдний мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй.

7. Өөрчлөлт

Бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд шинэчилж, хүчин төгөлдөр болсон огноог өөрчилнө. Чухал өөрчлөлтийг апп-ын мэдэгдлээр мэдэгдэнэ.

8. Холбоо барих

Нууцлалын талаарх асуулт, хүсэлтээ өөрийн салбарт эсвэл BCARGO хэрэглэгчдийн группт хандана уу.